Цаг үе

Нэг удаагийн уут хэрэглэхийг хориглоно

Өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргалаа.

Энэ сарын 23-нд гарагт спорт заалууд үнэгүй үйлчилнэ

Монголын тамирчдын болон Олон улсын олимпийн өдөр энэ сарын 23-нд тохиож буйтай холбогдуулан хамтатган тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Төрийн байгууллагынхан сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 38 дугаар зарлигаар 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласан. Тиймээс АТГ-ын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дага Т.Баярхүү Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил, арга хэмжээний тухай сургалтад хамрагдсан удирдах албан тушаалтнуудад мэдээлэл өглөө

Их хэмжээний тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг илрүүлэв

Ийнхүү хууль бусаар тарвага агнах, худалдан борлуулах нь эрүүл мэнд төдийгүй, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй тул иргэдийг хууль зөрчихгүй, хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлэн худалдан авахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.

Онцгой байдлын албаны өдөр тохиож байна

Өнөөдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байна. 2003 оны энэ өдөр Монгол Улсын Их хурлаас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргаснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдаж Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг байгуулсан.

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

2018 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Баянзүрх дүүрэг 92,9 буюу ‘’МАШ САЙН’’ үнэлэгдлээ

Баянзүрх дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль 2 өдөр амжилттай болж өндөрлөлөө. Баянзүрх дүүргийн Засаг даргын А/211 дүгээр захирамжын дагуу хэрэгжиж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага ‘’Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг’’, ‘’Штабын дадлага’’, ‘’Малын гоц халдварт өвчний үед ажиллах үзүүлэх сургууль’’, ‘’Үерийн үед ажиллах үзүүлэх сургууль’’ болон ‘’Ой хээрийн түймэр унтраах үзүүлэх дадлага, сургууль’’ зэрэг 5 үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдлаа.

Тяньжин хотын төлөөлөгчидтэй уулзлаа

Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

С. Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

Улаанбаатар хотноо “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлээмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.