Цаг үе

Амаржих төвүүдийн гаднах талбайг тохижуулна

БГД, 11-р хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил нөгөөдөр буюу 6 дугаар сарын 7-нд эхлэхээр боллоо. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм

Гар зургийн уралдаан зохион байгуулжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Баянзүрх дүүрэг дэх орон тооны бус салбар зөвлөлөөс хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байгаа билээ.

Төөрсөн 60 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах баяр буюу энэ амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 20 байгууллагын 500 гаруй алба хаагчид хэв журмын хамгаалалт, эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажилласан байна.

“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар”-ын сургалт боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүсэлтийн магадлан итгэмжлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар”-ын хоёр удаагийн цуврал сургалт зохион байгуулаад байна.

Наршихаас сэргийлье !

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хүүхдийн баяр, амралтын өдрүүдэд хэт халах төлөвтэй байгаа тул иргэд, эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж, дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Нийслэлээс газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр боллоо

Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах тухай нийслэлийн Засаг даргын 2018 оны А/168 дугаар захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсэг” Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орц, гарц болон явган хүний зам хаасан зөрчлүүдийг газар дээр нь шалгаж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

Бүтээн байгуулалтын ажлын газар чөлөөлөлт 63 хувьтай байна

Нийслэлд энэ онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас 96 байршилд 1841 нэгж талбарын 220 га газарт газар чөлөөлөлтийн ажлыг хийнэ. Өнөөдрийн байдлаар нийт 1841 нэгж талбарын 63 хувийг бүрэн чөлөөлсөн бөгөөд үлдсэн нэгж талбаруудад иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна

Шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2018.05.29/ боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзул оролцож, 4 дэх удаагаа шинэчлэгдэн батлагдсан "Шүүгчийг сонгон шалгаруулах” журмын талаар мэдээлэл хийсэн юм.

“Ёс суртахуунаа эрхэмлэе” хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв.

Бурхан багшийн үйлс, зохионгуйг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас тунхагласны дагуу 2000 оноос олон улсын баяр болгон тэмдэглэж ирсэн Их дүйчэн өдрийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож үг хэлэв.

Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл, сургалт амжилттай явагдлаа

Цэргийн албаны тухай Монгол Улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг, Монгол Улсын Засгын газрын 79,80 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайд, нийслэлийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээний дагуу Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн, Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалтыг Зэвсэгт хүчний 350-р ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

"Гүйе! Түүе!" аяны хүрээнд залуучууд 54.02 тонн хог цэвэрлэв

Хүрээлэн буй орчин, байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлаас үүдэлтэй хөрс, усны бохирдол, халдварт өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 5 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа.