"Манай компани байгуулагдах үед Хятад улс нь дэлхийн хамгийн чухал зах зээлийн нэг гэдгийг бид мэдэрч байсан. Тиймээс Хятадад ирэх эсэх нь биш, харин хэзээ ирэх нь чухал” гэж саяхан өндөрлөсөн Хятадын олон улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 4 дэх экспод оролцсон Их Британийн гар утасны Axio брэндийг үүсгэн байгуулагч Хатч Хатчинсон сэтгүүлчдэд илэрхийлж байв. Тэд Хятадын зах зээлд орохоор нэлээд хэдэн жилийн өмнөөс бэлтгэж байснаа энэ жил экспод амжилттай оролцжээ.
Энэ удаагийн хэрэглээний экспод шинэ хуучин найзууд хуран цугларч, олон улсын дээд түвшинд хүрсэн. Экспод 71 улс, бүс нутгаас 4000 гаруй брэнд оролцож, гадаад оролцогчид болон брэндүүдийн тоо өмнөх жилүүдээс давж, 1462 гаруй шинэ бүтээгдэхүүн анх удаа худалдаанд гарч, гадаад дотоодын 84 брэнд анх удаа тавигдлаа. Их Британи, Монгол, Малайз зэрэг орнууд анх удаагаа баг бүлгүүдийг зохион байгуулж экспод оролцсон байна. Их Британиас Хятадад суугаа худалдааны төлөөлөгчийн орлогч Сохайл Шайх хэлэхдээ, Хятадын зах зээл боломжоор дүүрэн, маш их өрсөлдөөнтэй байна. Их Британийн компаниуд эндээс туршлага суралцах боломж тохиолоо гэжээ.
"Энэ экспод бид дөрөв дэх удаагаа оролцож байна. Бид хамгийн том үзэсгэлэнгийн танхимыг байгуулаад байна. Хятад улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх асар их нөөц бий гэж үзэж байна" гэж Хятад дахь Ирландын ЭСЯ-ны Худалдааны зөвлөх Чиао Куртин хэллээ.
Зах зээл бол хамгийн хомс нөөц юм. Гадаадын компаниудын хувьд Хятадын томоохон зах зээл нь юуны түрүүнд их хэмжээний ашиг орлого гэсэн үг. Одоогийн байдлаар Хятад улс хэрэглээг тахлын дараах сэргэлтээс үргэлжлэн урагш тэлэх зүг руу шаргуу ажиллаж байна. Энэ оны эхний улиралд хэрэглээ ДНБ-ий өсөлтөд 73.7%-ийн хувь нэмэр оруулсан. 4-р сард Хятадын жижиглэнгийн худалдааны салбарын индекс 50.4%-д хүрч, жил дараалан тэлэлтийн орон зайгаа барьсаар иржээ. Иймэрхүү хэрэглээний эрч хүч нь гадаадын компаниудын үйл ажиллагааны үр дүнд шууд илэрдэг.
Одоогийн байдлаар Хятадын дунд орлоготой бүлэг 400 саяас давж, 2035 он гэхэд 800 саяас давах төлөвтэй байна. Энэ нь улам олон хүн тэдний бүтээгдэхүүнийг сонирхож, зах зээлийн асар том орон зайг бий болгож байна гэж Их Британийн Rapport брэндийн гүйцэтгэх захирал Оливер Раппорт ярьжээ. Италийн автомашины Ducati China компанийн гүйцэтгэх захирал Бай Луйи, Хятадад олон залуу хэрэглэгчид байгаа учраас Хятадын зах зээл тогтвортой өсөлтөө хадгална гэдэгт итгэх бүх үндэслэл бий" гэж үзэж байна.
Гадаадын компаниудын хувьд Хятадын зах зээл тэдэнд инновацийн эрчим хүчний тогтвортой урсгалыг авчирч байна гэж үздэг. Экспоны үеэр Сингапурын гэр ахуйн бүтээгдэхүүний Aosheng брэндийн төлөөлөгч хэлэхдээ, "Хятадын хэрэглэгчдийн дижитал, ногоон хэрэглээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, ухаалаг гэр ахуйн хэрэгсэл ч маш өндөр үнэлгээтэй байна. Маш олон оролцогчид Хятадын зах зээлийг дэлхийн брэнд инновацийн хөдөлгүүр, хэрэглээний чиг хандлагын тодорхойлолт гэж үзэж буйгаа илэрхийлж, эндээс туршлага сурч, дараа нь шинэ технологийг дэлхийд түгээх боломжтой гэж үзэл бодлоо ярьж байв.
Үүгээр зогсохгүй Хятадын нээлттэй, чанартай бизнесийн таатай орчин нь гадаадын компаниудад ирээдүйг харах цонхыг нээж өгчээ. Гадаадын олон компани Хятадад шинэ дэлгүүр нээж байна. Хятадын хэрэглээний зах зээлийн эрч хүч, Хайнаний олон улсын аялал жуулчлалын хэрэглээний төв, чөлөөт худалдааны боомтын бодлого зэрэг нь гадаадын компаниудын энд бизнесээ хөгжүүлэхэд боломж хангасан юм. Энэ оны хоёрдугаар сард “дэлхийн 59 орны иргэд Хайнань руу визгүй зорчих” бодлогыг хэрэгжүүлснээр, гадаадын олон зочид визгүйгээр экспод оролцсоныг дурдах нь зүйтэй. Энэ нь Хятад улс гадаадад дээд түвшний нээлттэй байдлаа ахиулсны үр дүн юм.
Энэ удаагийн экспоны хаалтын өдөр 36 компани, брэнд дараачийн экспод оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна.Үүний зэрэгцээ, Хятадын импорт экспортын 135 дахь яармаг Гуанжөүд нээгдлээ. Үзэсгэлэн хойно хойноосоо зохиогдож, найз нөхдүүд ч ар араасаа цувсаар байна. Хуучин найз нөхөд, шинэ үйлчлүүлэгчдэд Хятадын зах зээл нь тэдний "сэтгэлийг татсан газар" болжээ.