“Ирма” хар салхины улмаас АНУ-ын Флорида мужийн 3.3 сая хүн цахилгаангүй болжээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Дональд Трамп Флорида мужид байгалийн гамшгийн онц байдал зарлалаа. Засгийн газрын таамаглаж буйгаар, хар салхины улмаас ойролцоогоор 30 сая хүн ямар нэгэн байдлаар хохирол амссан гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм байна.