2013 оны дөрөвдүгээр сард Сирийн Алеппо хотод бослого, үймээний хөлд өртөж сүйтгэгдсэн Исламын сүмийн сэргээн босгоход зориулж Чеченийн удирдагч Рамзан Кадировын “Ахмат- Хажжи Кадиров” сангаас 14 сая ам.доллар хандивлажээ.
Алан хядагчид болон босогчдын хоорондох мөргөлдөөнд хамгийн их сүйтгэгдсэн Исламын энэ сүм нь Алеппо хотын хамгийн эртний мөн хамгийн томд тооцогддог байна.
VIII зууны эхээр баригдсан гэх Исламын сүмийг сэргээн босгоход зориулж, Олон улсын сан, ЮНЕСКО ч тэр ямар нэгэн тусламж, хандив өргөөгүй юм.
Сүмийн нэгэн мяндагтаны хэлснээр иргэний дайны хөлд сүйдсэн Исламын уг сүмийг сэргээн босгоход 14 сая ам.доллар шаардлагатай. Харин тэр мөнгийг өгөхөөр амласан Рамзан Кадиров мөнгийг шилжүүлсэн гэнэ. Алеппо хот дахь Исламын уг сүм түүхийн болон археологийн ач холбогдлоороо ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтанд багтжээ.