Их Британийн хаан ширээг ирээдүйд залгамжлах хунтайж Жоржийг сургууль дээрээс нь барьцаалахыг оролдсон хэрэг гарсан тухай Лондонгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Азаар, цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж, гэмт үйлдлээс урьдчилан сэргийлж чадсан байна.
Гэмт үйлдлийг хийх гэж байсан эмэгтэй 40 орчим настай бөгөөд сэтгэцийн өвчтэй хүн байсан гэв. Энэ үйл хэрэгтэй холбоотойгоор сургуулийн хамгаалалтын системийг шалгаж, сайжруулах арга хэмжээ авч байгаа юм байна.