Энэхүү үзэгдэл есдүгээр сарын 10-нд болж, наран дээр Х буюу дээд түвшний хүчтэй дэлбэрэлт бүртгэгджээ. Үүнийг сүүлийн үед гарсан дэлбэрэлтүүдийн дөрөв дэх нь гэж Оросын ШУА-ын Физикийн хүрээлэнгийн сайтад мэдээлэв.
Нарны цуврал дэлбэрэлтүүд есдүгээр сарын 4-нөөс эхэлжээ. Үүний өмнө М ангиллын буюу сул хүчтэй доргилт таван удаа бүртгэгдсэн байв. Харин есдүгээр сарын 6-нд нарны гадаргад гарсан дэлбэрэлт нь сүүлийн 12 жилийн доторх эхний хүчтэй үзүүлэлтийг харуулжээ. Есдүгээр сарын 7-нд болсон хоёр дахь дэлбэрэлтийг хамгийн хүчтэй гэх Х ангилалд оруулсан байв. Гэтэл дараагийн өдөр нь гурав дахь хүчтэй дэлбэрэлт ажиглагджээ. Дашрамд мэдээлэхэд, наран дээрх хүчтэй дэлбэрэлтүүд хүрээлэн буй сансрын орон зайд асар их эрчим хүч цацдаг юм байна.