Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдаар Нирмала Ситараманыг тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди ням гарагт томилжээ. Нирмала Ситараман нь Энэтхэгийн батлан хамгаалах яамыг удирдах анхны эмэгтэй хүн болж байна. Энэтхэгийн Засгийн газар түүнээс гадна таван эмэгтэй сайдтай аж.
Дашрамд мэдээлэхэд, Энэтхэг нь Хятад болон Пакистан улстай хилийн маргаантай байгаа билээ. Хятад улс нь Гималайн нурууны бүс дэх стратегийн ач холбогдолтой бүсэд хоёр улсын хилийн цэргүүдийн хооронд олон сар үргэлжилсэн зөрчлийг зогсоохоор зөвшөөрсөн юм.