Эхний улиралд Хятадын логистикийн үйл ажиллагаа тогтвортой байж, эрэлт хэрэгцээ сэргэж, байдал илт сайжирсан гэж өнөөдөр, 29-нд гаргасан Хятадын Логистик, Худалдан авалтын холбооны тайланд дурджээ.
Эхний улиралд нийгмийн логистикийн хэмжээ 88 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеээс 5.9 хувиар өсөж, өсөлт нь өмнөх оны дөрөвдүгээр улирлаас 0.5 нэгж, өнгөрсөн оны мөн үеэс 2 нэгж өсчээ.
Ерөнхий бүтцийг нь задалж харвал, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний логистик 90 хувийг эзэлж, үйлдвэрлэлийн салбарыг дэмжсэн хэвээр байна. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний логистик өмнөх оны энэ үеэс 6 хувиар нэмэгдэж, өсөлтөөрөө өнгөрсөн оны эхний улирал болон сүүлийн улирлаас өндөр байна. Ялангуяа тоног төхөөрөмжүүд шинэчлэх, өргөн хэрэглээний барааг солих зэрэг бодлогын дэмжлэгээр, технологийн өөрчлөлттэй холбоотой компьютерын харилцаа холбооны үйлдвэрлэл, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл дэх логистикийн эрэлт тогтвортой өсч, өсөлтийн хурд хоёр оронтой тоогоор нэмэгдэв. Бодлогын дэмжлэгээр үйлдвэрлэлийн шинэчлэлтэй холбоотой шинэ хөдөлгөгч хүчний салбарт логистикийн эрэлт хурдацтай өргөжиж байна.