Он гарсаар Хятадын эдийн засаг сэргэн сайжирч, эдийн засгийн өсөлт тогтвортой нэмэгдэн, бүтцийн зохицуулалт сайжирч, чанар, үр ашиг дээшилж, хүмүүсийн амьжиргаа үр дүнтэй баталгаажин, зах зээлийн хүлээлт ерөнхийдөө сайжирсан гэж Хятадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны хариуцлагатан танилцуулав.
Тэрээр цааш нь хэлэхдээ, макро эдийн засгийн гол үзүүлэлтийн өсөлт хурдаслаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн эхний улиралд өмнөх оны мөн үеэс 5.3 хувиар өссөн. Бүс нутгийн эдийн засаг тогтвортой сайжирч байна. Зүүн бүсийн эдийн засгийн том муж хот тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна. Баруун бүсийн аж үйлдвэрийн салбар хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, зүүн хойд нутагт том төслүүд хэрэгжүүлж байна.
Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн том компаниудын ашиг орлого тогтвортой өсч байна. Оршин суугчдын ажлын байр нэмэгдэж, ашиг орлого нь сайжирч байна. Эхний улиралд хот сууринд 3.03 сая шинэ ажлын байр бий болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 60 мянгаар нэмэгдсэн дүн юм. Хүн амд ногдох орлого 6.2 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлтөөс 0.9 нэгж илүү байна гэжээ.