Европын комисс саяхан евро бүсийн фотоволтайк /нарны хавтан/ үйлдвэрлэлийг дэмжих багц бодлого боловсруулжээ. Үүний төлөө ямар хохирол гаргах нь тодорхойгүй боловч Хятадын үйлдвэрлэлд хэт найдахаас зайлсхийхийн тулд Европын фотовалтайк үйлдвэрлэлийг хамгаалах бодлого хэрэгжүүлэх нь ямар ч утгагүй юм.
Хорин жилийн өмнө Германы фотовалтайк үйлдвэрлэл дэлхийд тэргүүлж байсан. Засгийн газрын дэмжлэг буурах хирээр тус салбар Европт бараг сураггүй болоход хүрчээ. Харин Хятад технологи болон үйлдвэрлэлийн дэвшилдээ түшиглэж нарны эрчим хүчний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр супер орон болсон юм.
2022 онд Европт угсарсан фотовалтайк хавтангийн 90 гаруй хувь нь Хятадын фотовалтайкийн эд ангиас бүрдэж байжээ. Сүүлийн үед Европын зарим улс төрчид, зөвлөхүүд түгшиж, холбогдох бодлого боловсруулахыг шаардан, Хятадаас бараа бүтээгдэхүүн импортлохыг хязгаарлах тухай зөвлөж байна. Ингэснээр эдийн засгийн эрүүл хөгжлөөс гажсан өрсөлдөх чадваргүй үйлдвэрлэлийг Европид албадан байгуулах гэж байна.
Нарны эрчим хүчний систем хэрэг дээрээ тийм ч ховор ээдрээтэй бараа бүтээгдэхүүн биш. Худалдааны зэвсэг болгож ашиглахад тохиромжгүй. Зүгээр л, даяаршлын давуу талыг харуулсан нийтлэг жишээ юм. Хятадын фотовалтайк эд анги хямдрах хирээр Европт нарны эрчим хүчний систем их хэмжээгээр байршуулж ашиг шимийг нь хүртэж байна.
Өнгөрсөн үед Европ Хятадын бараа бүтээгдэхүүнийг хямдаар борлуулахын эсрэг гаалийн татвар төлүүлэх замаар тулгарсан асуудлаа шийдвэрлэж байсан. Одоо цагт ийм үйлдэл нь Европ ногоон эрчим хүч ашиглан үйлдвэрлэлээ өөрчлөх замаа өөрөө эвдэж байгаа явдал юм. Гаалийн татвар Германы эрчим хүчний хэлбэрээ өөрчлөх зардлыг дор хаяж 1.5 тэрбум еврогоор нэмэгдүүлнэ. Үүн дээр ДНБ-ээ сэргээн босгоход зарцуулах хэдэн арван тэрбум еврот багтаагүй байна.
Одоо Европт нарны хавтангийн дээвэр ашиглах айлууд нэмэгдэж, Хятадын бүтээгдэхүүн дийлэнхийг нь эзэлж байна. Уг салбарт Хятадын барааг хязгаарласнаар Европын компаниуд үнийн өсөлтөөс болж дампуурахад хүрэх, ажлын байранд нөлөөлөх, ногоон хөгжлийн хэлбэрт шилжих итгэлийг бууруулахад хүрэх нь зайлшгүй.