Хятадын Худалдааны яам 2024 оны 4 дүгээр сарын 22-нд Юньнань мужийн Юньтяньхуа хувьцаат компани, Петрочайна корпорацийн Өвөр Монгол дахь шинэ материалын ХХК зэрэг компаниудйн Хятадын эх газар дахь полиоксиметилений үйлдвэрлэлийн нэрийн өмнөөс дэвшүүлсэн хямдаар борлуулахын эсрэг мөрдөн шалгалт хийлгэх хүсэлтэй албан ёсны өргөдлийг хүлээн авсан. Өргөдөл гаргагчид Европын Холбоо, АНУ, Япон зэрэг газарт үйлдвэрлэн оруулж буй полиоксиметиленд хямдаар борлуулахын эсрэг мөрдөн шалгалт хийлгэх хүсэлт гаргав.
Худалдааны яам “БНХАУ-ын хямдаар борлуулахын эсрэг дүрэм тогтоол”-ын холбогдох тогтоол ёсоор өргөдөл гаргагчдын өргөдөл гаргах эрх, мөрдөн шалгалт явуулах хүсэлт гаргасан холбогдох байдал, Хятадын эх газар дахь ижил төрлийн бүтээгдэхүүний холбогдох байдал, мөрдөн шалгалт хийхийг хүссэн бүтээгдэхүүний Хятадын эх газар дахь үйлдвэрлэлд үзүүлсэн нөлөө, мөрдөн шалгалт хийгдэх улс орон, бүс нутгийн холбогдох байдал зэрэгт хяналт шалгалт хийсэн байна.
Өргөдөл гаргачийн хангасан гэрч нотолгоо, Худалдааны яамны эхний шатны хянан шалгалтаас үзэхэд, өргөдөл гаргагчдын полиоксиметилены үйлдвэрлэлийн хэмжээ 2021, 2022, 2023 онд Хятадын эх газар дахь ижил төрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт хэмжээний 50-аас дээш хувийг эзэлсэн тул “БНХАУ-ын хямдаар борлуулахын эсрэг дүрэм тогтоол”-ын 11-р заалт, 13-р заалт дахь Хятадын эх газрын үйлдвэрлэгчид хямдаар борлуулахын эсрэг мөрдөн шалгалт явуулах хүсэлт гаргах тогтоолд нийцэж байна. Үүний зэрэгцээ уг өргөдөл бичигт “БНХАУ-ын хямдаар борлуулахын эсрэг дүрэм тогтоол”-ын 14-р заалт, 15-р заалтад заасан хямдаар борлуулахын эсрэг мөрдөн шалгалтын хавтаст хэрэг үүсгэхэд шаардсан агуулга болон холбогдох гэрч нотолгоо хамрагдсан байна.
Дээрх хяналт шалгалтын үр дүнд үндэслэн “БНХАУ-ын хямдаар борлуулахын эсрэг дүрэм тогтоол”-ын 16-р тогтоолын дагуу Худадааны яам нь 2024 оны 5 дугаар 19-нээс эхлэн ЕХ, АНУ, Тайваний бүс нутаг болон Японд үйлдвэрлэгдэн Хятадын эх газарт оруулж буй полиоксиметиленд хямдаар борлуулахын эсрэг хэрэг үүсгэн мөрдөн шалгахаар шийдвэрлэв. Ердийн байдалд 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөрт багтаан мөрдөн шалгалтыг дуусгах ёстой, онцгой нөхцөлд мөрдөн шалгалтыг 6 сараар сунгаж болох тогтоолтой юм.
Н.Уртнасан