Өчигдөр, 22-нд Хятадын төв радио телевиз, Төв хорооны Кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн ажлын алба, Гуандун мужийн захиргаа хамтран зохион байгуулж буй "2024 Хятад - АI өвтэгш наадам" арга хэмжээ Шэньжэньд нээгдэв.
Энэ үеэр "Хятадын төв радио телевизийн хиймэл оюун ухааныг хөгжүүлэх цагаан ном" гаргав. ХТРТ-ийн "идэвхтэй хайн судалж, програмууд сурталчлах", "хэрэглээг стандартчилж, аюулгүй байдлыг хангах", "шинжлэх ухаан технологиор удирдаж, чанар үр ашгийг дээшлүүлэх", "нээлттэй хүртээмжтэй байж, харилцан ашигтай хамтран ажиллах" дөрвөн үндсэн зарчим дэвшүүлжээ. Мөн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийг чадавхижуулах, инновацийг манлайлах, хэвлэл мэдээллийн орчныг сэргээх гурван чиглэлд хиймэл оюун ухааныг шинжлэх ухаанчаар ашиглаж, хиймэл оюун ухааныг эрүүл, зөв хөгжүүлэх зорилготой юм.