Дэлхийн эрүүл мэндийн 77-р ассамблей Тайваньтай холбоотой саналаас татгалзсантай холбогдуулан өнөөдөр, 27-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулган дээр Хятадын талын Тайвантай холбоотой байр суурийг олон улсын хамтын нийгэмлэг өргөн хүрээнд ойлгон дэмжсэн юм. Дэлхийн 100 гаруй орон ДЭМБ-ын Ерөнхий захиралд тусгай захидал илгээж, Хятадын байр суурийг тууштай дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь нэг Хятадын зарчим нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт болсон гэдгийг бүрэн харуулж байгаа учраас ямар ч хүчин үүний эсрэг сөргөлдөхийг бид хүлцэхгүй.
Хятадын Төв засгийн газар Тайваны ахан дүүсийн эрүүл мэндийг маш чухалчлан үздэг. Нэг Хятадын зарчимд нийцсэн урьдач нөхцөл дор Тайванийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ДЭМБ-ын холбогдох мэргэжлийн хуралд оролцож болно. Тайвань ДЭМБ-ын мэргэжлийн салбарын арга хэмжээнд оролцох, хамтран ажиллах зам суваг нь нээлттэй байдаг учраас “олон улсын тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх тогтолцоонд цоорхойтой ” гэсэн асуудал ерөөс байхгүй. Маш цөөн тооны орон улс төрийн зорилгоор Тайванийг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд оролцуулна гэж хөөрөгдөж байна. Гэхдээ Хятадын Төв засгийн газрын зохистой зохицуулалт, бодит үйл ажиллагаа нь Тайваний ахан дүүсийн аж амьдралд хамгаас ач тустай юм.
Бид Тайваны эрх баригч Ардчилсан дэвшилт намынханд хандаж хэлэхэд, олон улсын хамтын нийгэмлэг Нэг Хятадын зарчмыг тууштай баримтална. Хятад улсын эх орноо нэгтгэх чиг хандлага ерөөс өөрчлөгдөхгүй. “Тайвангийг тусгаарлуулах хүчин” нь Тайваны ахан дүүсийн эрх ашгаас сөрж байна, гадаад хүчинд түшиглэх нь эцэстээ явах замгүй. Зарим орнууд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот тогтоолыг мушгин гуйвуулж, нэг Хятадын зарчмыг зөрчиж, эрүүл мэндийн асуудлыг улс төржүүлэхээ даруй зогсоох ёстой бөгөөд Тайваний асуудлыг ашиглан Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохоо болих хэрэгтэй. “Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах” гэсэн оролдлого эцэстээ бүтэлгүйтнэ гэжээ.