Олон улсн жүдо бөхийн холбоо “IJF”-ийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын цуврал “Тбилис-2026 Гранд слам” тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус “Их дуулга” тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд Гүрж Улсын Тбилис хотод болох юм. Энэ удаагийн “Их дуулга”-д дэлхийн 51 орны эрэгтэй 238, эмэгтэй 154, нийт 392 тамирчин өрсөлдөнө.
Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Б.Сүхбат, Н.Мэндсайхан, 66 кг-д ДАШТ-й хүрэл медальт, ОУХМ К.Ёолк, Ө.Жанцандорж, 73 кг-д олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн аварга МУГТ Ц.Цогтбаатар нар барилдана. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд А.Мишээл, 57 кг-д өсвөрийн дэлхийн аварга, М.Цэндбазар, 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн, -78 кг-д Ж.Урангоо нар хүч сорино.
0
0
0
0
0
0