Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нар Сирийн хямралын асуудлаар хамтран ажиллах, Украины байдлыг зохицуулах асуудлаар санал солилцлоо гэж Оросын дипломатын албанаас мэдээлэв. "Талууд Сирийн хямрал ба Ойрхи Дорнодын байдлаар мөн Минскийн гэрээний хэрэгжилтээр нухацтай ярилцлаа” гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Оросын Гадаад хэргийн сайдын АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай хийсэн уулзалт 50 минут үргэлжилжээ. Сайд нарын уулзалт НҮБ-ын Оросын байнгын төлөөлөгчийн байранд болсон байна.
Facebook Twitter Instagram Мэдээ илгээх Лавров, Тиллерсон хоёр 50 митутын уулзалт хийлээ
