Өчигдөр НҮБ-ын төв байранд болсон олон улсын энэ хамтын нийгэмлэгт шинэтгэл хийх асуудлыг хөндсөн уулзалтын үр дүнгээс танилцуулахад АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаанаас санаачилж боловсруулсан НҮБ-д шинэтгэл хийх тухай тунхаг бичигт 130 орон нэгдэж гарын үсгээ зурсан байна. Америкийн төрийн тэргүүн Трамп энэ уулзалтан дээр хэлсэн үгэндээ хүнд суртал, буруу удирдлагаас болж НҮБ бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгааг онцлон тэмдэглэсэн байна.
Тэрээр 2000 оноос хойш НҮБ-ын төсөв 2 дахин нэмэгдсэн ч үр ашиг нь үрэн таран хийж буй хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд хүрэхгүй байгааг шүүмжилсэн юм. АНУ ын Ерөнхийлөгчийн засаг захиргааныхан энэ дээд уулзалтаас өмнө хэвлэлийнхний одоо Трампын гэж тодорхойлж байгаа тунхаг бичгийг боловсруулсан юм. энэ тунхаг бичигт хүссэн орнууд гарын үсэг зурж НҮБ-д шинэтгэл хийхийг дэмжиж байгаагаа баталж болно. гэхдээ энэ тунхаг нь заавал биелүүлэх үүрэг хүлээлгэсэн хууль эрх зүйн баримт бичиг биш юм. Тунхагт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришийн олон улсын байгууллагынхаа үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн хүчин чармайлтыг нь дэмжих, НҮБ ын системийн байгууллага дахь ижил төстэй эсвэл бүр давхацсан үүрэг хүлээж буй алба, байгууллагуудын тоог бууруулах, төсвийн төлөвлөлтийг сайжруулж, зардлаа сайтар тооцож, зарцуулалтын тайланг нь ил болгохыг дэмжих тухай тусгасан байна.
Трампын тунхагийг дэмжихээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өчигдрийн дээд уулзалтан дээр илэрхийлсэн. Мөн тэрээр НҮБ дахь хүнд суртал тэмцэх ёстой гол асуудлын нэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн юм. АНУ-ын хувьд НҮБ –ын үндсэн санхүүжүүлэгчийн нэг юм. энэ онд тус олон улсын хамтын нийгэмлэгийн төсөв 2 их наяд 800 аад тэрбум ам. доллар байгаа бөгөөд 610,8 сая ам долларыг нь АНУ-ын төвлөрүүлж өгдөг юм. НҮБ-ын ихэнх гишүүд шинэтгэл хийх ёстой гэдэгтэй санал нэгддэг. Гэхдээ хэрхэн гэдэг дээр нэгдсэн тохиролцоо байхгүй. Трампын тунхаг бичгийг жишээ нь Франц, ОХУ, Хятад улсууд дэмжиж гарын үзсгээ зурсангүй.
НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн 5 орны нэг ОХУ л гэхэд тунхаг бичгээр шинэтгэл хийх боломжгүй, зөвхөн яриа хэлэлцээ хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ байр суурийг нь НҮБ дэх ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небезня илэрхийлсэн байна. Шинжээчдийн хувьд 1945 онд үүсэн байгуулагдсан НҮБ-д шинэтгэл хийнэ гэдэг угаасаа амаргүй гэдгийг, шинэтгэл хийнэ гэдэг АНУ-ын эртний санаархал, тоглоом гэдгийг сануулж байна.