Бразилийн алдарт хөл бөмбөгчин, 1994 оны дэлхийн аварга Ромарио Бразилийн Рио-де-Жанейро муж улсын амбан захирагчийн албан тушаалд Podemos намаас нэр дэвших бодолтой байгаа аж. Тэрбээр уг шийдвэрийнхээ тухай тус улсын спортын телевизийн сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ гэж ТАСС агентлаг мэдээлэв.
“Ирэх онд Рио-де-Жанейро муж улсын амбан захирагчийн сонгууль болох ба би нэр дэвших бүрэн магадлалтай байна. Энэ асуудлыг намын журмын нөхөдтөйгөө хэлэлцэнэ. Ер нь би нэр дэвшихийн төлөө тууштай ажиллана” гэж Бразилийн парламентын дээд танхимын сенатчийн албан тушаал хашиж байгаа алдарт тамирчин хэлсэн байна.
Дашрамд мэдээлэхэд, тэрбээр 2016 оны зургадугаар сард Ромарио Рио-де-Жанейро хотын даргын албан тушаалд өрсөлдөх бодолтой байгаагаа зарлаж байсан хэдий ч сонгогдох магадлал багатай байсан тул татгалзаж байсан юм.
Бразилийн алдарт хөл бөмбөгчин амбан захирагчийн албан тушаалд өрсөлдөнө
