Японы ерөнхий сайд Шинзо Абэ парламентын доод танхимаа тарааж, ирэх сард ээлжит бус сонгууль явуулахаа зарлалаа. Тэрбээр, “Итгэл найдвар” нэртэй шинэ улс төрийн нам байгуулж, ирэх сард болох ээлжит бус сонгуульд парламентын доод танхимын 475 суудлын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Мөн багагүй хугацаанд завсарласны эцэст хоёр танхимт парламентаа илүү чадварлаг хүмүүсээр бүрдүүлэхээ амласан байна.
Японы парламент завсарласан гурван сарын хугацаанд түүний танил талаа дэвшүүлсэн тухай хэл ам түр намдсан хэдий ч сөрөг хүчний намууд нэгдсэн билээ. Сөрөг хүчин ээлжит бус сонгууль явуулах шаардлагагүй гэж үзэж байгаа бол Токио хотын дарга ерөнхий сайд Шинзо Абэгийн эрх баригч намтай ирэх сард ээлжит сонгуульд өрсөлдөхөөр улс төрийн шинэ нам байгуулаад байгаа юм.