Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны ах Ким Жон Намын амийг хороосон хэргээр хоригдоод байсан хоёр эмэгтэй Малайзад болсон шүүх хурлын үеэр өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн тухай CNN агентлаг мэдээллээ.
Ким Жон Нам нь хоёрдугаар сард Куала Лампур нисэх онгоцны буудал дээр гэртээ харих гэж байхдаа VX гэх хорт бодисонд хордож амь насаа алдсан юм. 25 настай Индонез улсын иргэн Сити Айша, Вьетнамын иргэн Дон Ти Хон ноён Кимийн ард явж байгаад нүүрэнд нь хүрч буй бичлэг хяналтын камерт бичигдсэн байдаг.
Малайзын эрх баригчид Ким Жон Намын нүүрийг хорт бодис шингээсэн даавуугаар арчсан уг хоёр эмэгтэй нь Хойд Солонгосын мэргэлжилтний бэлтгэсэн хүмүүс байсан гэж хэлжээ. Хойд Солонгос уг хэрэгт оролцоогүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм.
Дон, Айша хоёрын төлөөлөгч уг хоёр эмэгтэй өөрсдийгөө телевизийн хөгжөөнт шоунд оролцож байна гэж бодсон гэжээ. Уг хоёр эмэгтэйд Малайзын гэмт хэргийн тухай хуулийн 302 зүйлээр хүн амины хэрэг үйлдсэн хэмээн цаазаар авах ял оноогоод байгаа юм.