Samsung компани Канадын Монреалийн Их сургуульд Хиймэл оюун ухааны лаборатори нээлээ. Сургуулийн факультетууд, оюутнууд Өмнөд Солонгосын компанитай хамтран энэхүү лабораторид Хиймэл оюун ухаантай холбоотой төслүүд дээр ажиллах аж.
Жишээлбэл өөрийгөө жолоодох систем, зураг таних, орчуулга хийх болон роботуудад зориулсан системийг хөгжүүлнэ гэсэн үг юм. Наад зах нь Samsung-ын дижитал туслах Bixby-г сайжруулах зайлшгүй шаардлага компанид бий.
Түүнчлэн Канад улс энэ салбарт хөрөнгө зарцуулах нь нэмэгдэж, тэргүүлэгч болохоор зорьж байгаа бөгөөд Google, Facebook, Microsoft зэрэг компаниуд бүгд энэ чиглэлээр Канадад үйл ажиллагаа явуулж байна.