Тайландын Ерөнхий сайд асан Ийнглак Чиннават Их Британиас орогнол хүсэх гэж байж магадгүй байна. Арабын Нэгдсэн Эмиртийн эрх баригчид Ийнглак Чиннаватыг Дубайгаас Их Британи руу явсан болохыг Тайландын Засгийн газарт мэдэгдсэн гэж өчигдөр Тайландын цагдаагийн комиссар мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт Тайландын дээд шүүх төрд их хэмжээний хохирол учруулсан цагаан будааны хөтөлбөрийг зохицуулах тал дээр анхаарал тавьж ажиллагаагүй, үл ойшоосон үндэслэлээр түүнд таван жил хорих ял оноосон юм. Гэвч экс ерөнхий сайд Ийнглак Чиннават шүүхээс оноосон ялыг цэргийнхэн тэргүүлсэн Засгийн газрын зохиомол үйл ажиллагаа, энэ бол улс төрийн зорилготой асуудал гэж үзэж байгаа юм.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй. Тайландын эрх баригчид түүнийг Камбож улс руу явсан гэж баталж мэдэгдсэн. Харин Тайландын ерөнхий сайд Праюут Чан-о-Ча Ийнглакийг Лондонд бус Арабын нэгдсэн Эмиртэд байгаа гэж мэдэгдсэн юм.
Дубай, Лондон хоёр нь Ийнглак Чиннаватын ах, Тайландын экс ерөнхий сайд Таксин Чиннаватын орогнол ирж очсон газрууд юм. Тайландын шүүх мөн л Таксин Чиннаватад ял оноогоод байгаа юм.