Испанийн цагдаагийн албанаас Каталонийн тэргүүн Карлес Пучдемон бүс нутгийн тусгаар тогтнолыг зарлавал түүнийг баривчлахад бэлэн байгаа хэмээн Bloomberg мэдээллээ. Каталонийн тэргүүн Карлес Пучдемон парламентаасаа Мадридтай хэлэлцээр хийх боломж гаргаж өгөхийг уриалсан аж. Мөн “Бүх нийтийн санал асуулга нь Каталонийг улс болгох ард түмний мандат юм. Тусгаар тогтнолын тунхаг гаргахаа зогсоон цаашид хэлэлцээр явуулах боломж гаргаж өгөхийг дарламентад санал болгож байна” гэж Пучдемон мэдэгджээ.
Харин эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэ тухай тушаал хараахан ирээгүй ч түүнийг гүйцэтгэх тусгай ангийн ажилтнууд Барселонад хүрэлцэн ирсэн байгаа ажээ. Каталонийн тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга өнгөрсөн 1-нд явагдсан юм. Санал асуулгад оролцогчдын 90 гаруй хувь нь тусгаарлахын төлөө санал өгсөн байна.
0
0
0
0
0
0