Алдарт "Samsung Electronics" компаний гүйцэтгэх захирал Квон О Хён ирэх онд ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгджээ. Тэрбээр ирэх оны гуравдугаар сард ажлаа дуусгавар болгож, цааш ажиллахгүй гэж мэдэгджээ. Энэ нь “Samsung”-гийн өв залгамжлагч Ли Жэ Ёныг ерөнхийлөгч асан Пак Гын Хе-д авлига өгсөн хэмээн буруутгаж, шүүхээс таван жилийн хорих ял оноосонтой холбоотой юм байна.
Квон О Хён “Би энэхүү шийдвэрийг гаргахын тулд их удаан бодсон. Олон жилийн түүхтэй “Самсунг” өмнө нь хэзээ ч байгаагүй дотоод хямралтай нүүр тулаад байгаа. Дэлхий ертөнцөд хурдацтай өөрчлөгдөж буй “IT” салбарыг илүү хөгжүүлэхийн тулд би өөрийн эрх мэдлээ залуу боловсон хүчинд шилжүүлэн өгөх хүсэлтэй байна. Өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй нүүр тулахад бид бэлэн байх ёстой” гэжээ.
Дашрамд дурдахад, Квон О Хюн нь 1985 онд “Самсунг” компанид ажилд орж, 2012 оны долдугаар сард тус компанийн удирдах зөвлөлд багтаж, улмаар гүйцэтгэх захирлаар томилогдсон аж.
0
0
0
0
0
0