ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Хойд Солонгост хориг тавих тухай тушаалд гарын үсэг зурсан талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Тушаалд Хойд Солонгосын хувь хүн болон албан байгууллагуудтай шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагаагаа зогсоох талаар заалт оржээ. Тодруулбал, цөмийн технологи, нисэх болон сансрын хөлөг үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн технологи нийлүүлэхийг бүрмөсөн хориглож байгаа аж.
Хэрвээ ямар нэг байгууллагын далайн хөлөг онгоц энэ хоригийг зөрчиж, Хойд Солонгостой хамтарсан бол тусгай зөвшөөрлийг нь хураах хүртэл арга хэмжээ авахаар тусгажээ. Мөн Хойд Солонгост нийлүүлүэх түүхий газрын тосны хэмжээг цаашид нэмэгдүүлэхгүй, өнгөрсөн 12 сарын хэмжээнд царцаах тухай заалт оржээ.
НҮБ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард БНАСАУ-д хориг тавих тогтоол гаргасны дагуу В.Путин дээрх тушаалыг гаргажээ.