ОХУ-ын телевизийн нэрт хөтлөгч Ксения Собчак ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэдгээ лхагва гаригт олон нийтэд дэлгэсэн билээ.
Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Түүнийг өчигдөр Валдайн клубын уулзалтад оролцож байх үед энэ талаар асуухад “Бүх зүйл боломжтой” гэж хариулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болно.