Португал, Испанийн нутагт дэгдсэн ойн түймрийн улмаас олон зуун хүн хохироод байгаа билээ. 2017 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчөөр тодорсон Португалийн шигшээ, Испанийн “Реал” багийн тоглогч Криштиану Роналду эх орон нэгтнүүддээ тусламжийн гараа сунгаж, түймэрт өртсөн 370 хүний эмчилгээний зардлыг бүрэн даахаар болжээ.
Тэрээр UNICEF, Save the Children тэргүүтэй маш олон байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд жилд саяар тоологдох хөрөнгөө хүмүүнлэгийн үйлст зарцуулдаг энэрэнгүй тамирчин юм.