Дэлхийд анх удаа Хятадын эмч нар хүний толгой амжилттай шилжүүлэн суулгасан талаар Италийн мэс засалч Сержио Канаверо мэдэгджээ. Уг хагалгааг Хятадын Харбин хотын их эмч Жэн Сяопиний удирдлага дор хийсэн бөгөөд "Хагалгаа 18 цаг үргэлжилсэн. 2015 онд би энэ төрлийн хагалгаа 36 цагийн турш үргэлжилнэ гэж мэдэгдэж байсан боловч хятадууд хоёр дахин бага хугацаанд хийж гүйцэтгэлээ" хэмээн Канаверо хэлжээ.
Италийн мэс засалч өөрийнх нь зорилго толгой шилжүүлэн суулгах биш, тархи шилжүүлэн суулгах хэмээн хэвлэлийн бага хурлын үеэрээ онцолжээ. Канаверо “Хятадууд эдгэршгүй өвчнийг эдгээхийг зорьдог бол миний зорилго хүний амьдралыг уртасгах явдал юм" хэмээн хэлсэн байна. Дашрамд мэдээлэхэд, мэс засалч Сержио Канаверо 2015 онд хүний толгой шилжүүлэн суулгах хүсэлтэй байгаа талаараа мэдэгдэж байжээ.