Румыны ерөнхий сайд Михай Тудосе огцорсон талаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тэрбээр энэ талаар Социал демократ намын төв байрнаас гарч явахдаа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Михай Тудосе Румыны радиогийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би өөрийн юмаа авахаар Викторын ордон (Засгийн газрын төв байр.ТАСС) руу явах болно" гэж хэлсэн байна. Тэрбээр тус улсын Засгийн газрын тэргүүнээр зургаан сар гаруй хугацаанд ажилласан юм.