АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах үйл явцыг цуцалж магадгүй хэмээн Вашингтон пост онцолжээ.
Мөн Исламын шашинт орнуудаас ирж буй иргэдийн АНУ-д нэвтрэх эрхэд тавьсан хоригийг цуцалж, хууль бусаар ирсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг улс орондоо үлдээх боломжийг олгодог хөтөлбөрийг сэргээж магадгүй байгаа юм байна.