ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есөн настай хүү Дима Ащепковтой Улаан талбайн мөсөн талбайд хамт гулгаж, түүний хүслийг биелүүлсэн тухай ТАСС мэдээллээ. Челябинск хотод амьдардаг Дима Ащепков гэх есөн настай хүү Кремлиэс зохион байгуулдаг "Хүслийн гацуур" зургийн уралдаанд оролцсон юм. Дима Москва хотын Улаан талбайн мөсөн талбайд гулгаж үзэхийг мөрөөддөг тухайгаа дүрсэлсэн зургаа илгээжээ.
"Хүслийн гацуур" буяны арга хэмжээнд ирүүлсэн олон зуун бүтээлүүд дундаас Оросын төрийн тэргүүн Владимир Путин есөн настай хүү Димагийн зургийг сонгон авсан аж.
Зохион байгуулагчид Дима хүүг эцэг эхийн хамт Москва хотод авчирснаас гадна Улаан талбайн мөсөн талбайд Ерөнхийлөгчтэй хамт гулгах болсон тухай баярт мэдээг дуулгаж түүнд гэнэтийн бэлэг барьсан байна.