Япон улс коронавирусын халдварын нөхцөл байдлыг давж гарах, дижитал орчинг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрынхаа дэргэд Дижитал агентлагийг ирэх 2021 оны есдүгээр сард байгуулахаа мэдэгдлээ.
Тус улсад халдварын тархалт өндөр хэвээр байгаа юм. Тухайлбал энэ сарын 20-нд Япон улсад 2496 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 195 мянгад хүрлээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-ны өдрийн хооронд явах метроны үйлчилгээг 24 цагаар зогсоохоор болжээ. Ингэснээр шинэ жилийн үеэр халдварын тоог 25-30 хувь багасгаж чадна гэж тооцоолж байна.
Мөн Япон Улсыг зорьж буй иргэд тус улсын хилээр нэвтрэхээс 48-72 цагийн өмнө тухайн бүс нутагтаа PCR шинжилгээ өгсөн байхаас гадна Нарита олон улсын нисэх буудал дээр PCR шинжилгээг давтан өгөх юм байна гэж Япон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.