Цаг үе

Ахмад ажилтнууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож явсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Өсвөрийн шатарчин Д.Батсүрэн Дэлхийн аварга боллоо

Уругувай улсын Монтевидео хотноо энэ сарын 16-26-ны өдрүүдэд болсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 14 насны ангилалд дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн түрүүлж, олон улсын мастерын болзол хангалаа.

өнөөдөр болох үйл явдал

09:00 цагт"Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Глоб Интернэшнл төвтэй хамтран "IPDCtalks: Mongolia” чуулганыг анх удаа зохион байгуулна

“Архи, тамхигүй Монголын төлөө” сургалт зохион байгуулжээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс дүүргийн Соёлын ордонтой хамтран “Архи, Тамхигүй Монголын төлөө хамтдаа” сургалт өдөрлөгийг зохион байгуулжээ. Уг өдөрлөгөөр архи, тамхины хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар 300 гаруй залууст мэдээлэл өгчээ.

Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхаарууллаа

Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлснээр, энэ сарын 25-наас 27-ны өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч, тариалангийн бүс нутгаар шөнөдөө -1-6 хэм хүрч, цочир хүйтрэх төлөвтэй байна. Иймд тариа ногоо цасанд дарагдах, хөлдөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд хүндрэл учирч болзошгүй байгааг онцгойлон анхааруулж буй юм.

Иргэдийн 87 хувь нь Баянзүрх дүүргийг хуваахыг дэмжээгүй байна

Ажлын хэсэг дүүргийн 28 хорооны нийт 93713 өрхөөс санал авчээ. Санал асуулгад оролцсон нийт иргэдийн 87 хувь нь дүүрэг хуваахыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин иргэдийн 10 хувь нь дүүрэг хуваахыг дэмжсэн бол санал асуулгад оролцогчдын гурван хувь нь ямар нэг санал бөглөөгүй аж.