“Бяцхан найз” хүүхдийн номын сан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянхошуунд нээлтээ хийлээ. Уг номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг байгуулж, иж бүрэн тохижуулсан аж. Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Бяцхан найз” номын сангийн барилга 7*14 хэмжээтэй бөгөөд нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлжээ. Тус номын сан даваа болон ням гарагт амрах бөгөөд бусад өдрүүдэд 08-18 цагийн хооронд ажиллах юм байна.
Хүүхдийн номын сан нээлтээ хийв
0
0
0
0
0
0