Б.Пүрэвдагва Хотын даргаар сонгогдлоо


5 цаг

Нийслэлийн МАН-ын хороо өчигдөр хуралдаж, Б.Пүрэвдагвыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг 94.5 хувийн саналаар дэмжсэн билээ. Тэгвэл дөнгөж сая НИТХ-аар Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн 80 хувийн саналаар түүнийг Хотын даргаар сонголоо.

 

Ингэснээр Ерөнхий сайдад танилцуулж, Ерөнхий сайд батламжлах юм.

Хотын даргын анхны амлалт "Нийслэлд дахиж татвар хураамж нэмэхгүй. Төр бизнестэй өрсөлдөхгүй. Бизнесийн байгууллага болон хувийн хэвшлийн хийж чадах ажил руу нийслэлийн өмчит компаниуд орохгүй. Хэрэв байвал татан буулгахаас буцахгүй" гэсэн үг байв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү