Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг


12 цаг

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайд Н.Учрал гишүүдийн асуултад хариулж буй.

Тэрбээр "ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр "Засгийг чинь огцруулна шүү" гэж дарамтлаад байдаг. Яг үнэндээ би зовлон ихтэй. ТӨК-иудын захирлын цалинг 53 хувиар бууруулна гэдгээ хатуу, хариуцлагатайгаар хэлье. Шинэ шатлал руу оруулна.

Шийдэл ярихаар өөдөөс "Та нарыг огцруулна" гээд байхаар бидэнд яриа хэлцэл байхгүй. Би ерөөсөө сонгуульд зориулж ажиллаагүй, түүх бүтээе л гэж ажиллаж байна" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү