Т.Даваадалай тендерийн мөнгөнөөс гоо сайхандаа 30 сая төгрөг зарцуулжээ


16 цаг

 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалай 04.29-ний өдөр ажлаа хүлээлгэн өгсөн. 

Цагдаагийн байгууллагаас түүнийг Туулын хурдны зам, Нэгдүгээр тойрог зам, Хоёрдугаар тойрог зам зэрэг төслийг сонгон шалгаруулах явцад их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгажээ. 

АТГ Т.Даваадалайг тендерийн мөнгөнөөс гоо сайхандаа 30 сая төгрөг зарцуулсныг тогтоосон юм. Шалгалтын үр дүнд Т.Даваадалай 

  • Гэр бүлийн хамаарал бүхий А-гийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг, 
  • А-гийн найзын компанид 709 сая төгрөг, 
  • А-гийн 50 хувь эзэмшдэг компаниар 47.9 сая нийт 6.6 тэрбум төгрөгийг шилжүүлэн авч, ажил гүйцэтгэсэн мэтээр тайлагнасан байж болзошгүй нөхцөл илэрсэн юм. 

Улмаар түүнд Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү