УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 16 ХЭМ ХҮЙТЭН
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд: Өнөөдөр төв, зүүн болон говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг онцгойлон анхааруулж байна.
ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
Өнөөдөр аргын тооллын 2017 оны аравнэгдүгээр сарын 16. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын адаг цагаан нохой сарын 28. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, зургаан цагаан мэнгэтэй, улаагчин хонь өдөр.
Автобусны бариулд санамж байршууллаа
"Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс нийтийн тээврийн төлбөр төлөлтийг картаар хийх ажлын хүрээнд нийт 365 тээврийн хэрэгслийн орох хаалганы хажуу талын цонхонд “Зөвхөн картаар үйлчилнэ” гэсэн санамж байршууллаа.
Оршин суугчдын ая тухтай орчинг бүрдүүлэхэд СӨХ анхаарна
Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчдийн холбоодын захирлуудад сургалт, семинарыг хийлээ.
Газар хөдөлсөн Пухан хотод 84 монгол иргэн амьдарч байна
БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр 14:29 цагт 5.4 балл, 16:49 цагт 4.6 баллын газар хөдлөлт болов.
НИТХ есөн тэргүүлэгчээ батламжлав
Өнөөдөр Хангарди ордонд хаалттай хуралдсан НИТХ-ын хуралдаанаар есөн Тэргүүлэгчийг батламжиллаа.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа
Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Төсвийн тодотголыг НИТХ-д өргөн барихаар болжээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний тодотголын төслийн тухай асуудлыг өнөөдөр нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, НИТХ-д өргөн барихаар боллоо.
Утаанаас хамгаалах амны хаалт тараажээ
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хаалт тараалаа. Тус цэцэрлэг нь утааны голомтод буюу Баянхошууны хуучин эцэст гэр хороолол дунд байрладаг бөгөөд нийт 800 гаруй хүүхэд хүмүүждэг юм.
Төрийн өндөрлөгүүдэд Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой гомдлыг хүргүүлжээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаатай холбоотой мэдээлэл, хүсэлтийг Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ төрийн гурван өндөрлөгт болон Гадаад харилцааны сайдад хүргүүлжээ.
Хүүхдээ асарч гэртээ байгаа ээжүүд төрөөс цалин авна
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2018 оны төсвийг баталлаа. Батлагдсан төсвөөс онцгойлон авч үзэх нэг зүйл нь 0-3 насны хүүхдээ асарч гэртээ суугаа эхчүүдэд сар бүр өгөх 50 мянган төгрөгний цалин юм.
ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛНО
10-16 цаг хүртэл үргэлжлэх нээлттэй хаалганы өдөрлөгөөр Сансар Од Эрхсийн ордоны үйл ажиллагаатай танилцан, Монгол Улс, ЗХУ-ын баатар Монгол Улсын Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл, сансрын хоол хүнс, марк, хөлгийн загварууд, дуран, ном, сонин, сэтгүүл зэргийг үзэж сонирхох боломжтой.
Согтуу залуу сэлэм "эргүүлэв"
Өнгөрсөн амралтын өдрүүдээр буюу энэ сарын 11-12-нд шилжих шөнө мөрийтэй тоглоомоос болж маргалдсан залуус зодолдож, хоёрыгоо хүнд бэртээжээ. Тэр шөнийн 01.00 цагийн үед эхлээд Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Castle” буюу хуучнаар “Масс” диско баарны үүдэнд, дараа нь өглөөний 06.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 хороонд байрлах “Ривер бич” амралтын газрын үүдэнд зодолдож аж.