БНСУ-ын Хойд Кёнсан мужийн Пухан хотын ойролцоо өнөөдөр 14:29 цагт 5.4 балл, 16:49 цагт 4.6 баллын газар хөдлөлт болов. Эдгээр газар хөдлөлт Сөүл хотын төв орчимд мөн мэдрэгджээ. Одоогийн байдлаар монгол иргэн газар хөдлөлтөд өртсөн тухай мэдээлэл талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдэв. Гадаад харилцааны яамнаас Солонгост буй монгол иргэдийг анхаарал, болгоомжтой байхыг зөвлөж байгаа бөгөөд тус улсад манай улсын нийт 38 мянга гаруй иргэн оршин суудаг бөгөөд Пухан хот орчим албан ёсны бүртгэлтэй 84 монгол иргэн ажиллаж амьдарч байна.
Газар хөдөлсөн Пухан хотод 84 монгол иргэн амьдарч байна
0
0
0
0
0
0