Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор цагдаагийн алба хаагчдад цол, шагнал өнөөдөр гардууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын шагналаар 203 алба хаагч, 587 алба хаагчийг хугацааны цолоор шагнажээ. Үүнд цагдаагийн дэслэгч цолоор 63 алба хаагч шагнагдан офицерын бүрэлдэхүүнд шинээр орж, цол гардан авлаа.
Цагдаагийн байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэг, дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гарган эх орон, төр засаг, түмэн олныхоо өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдыг шагнасан юм.
Цагдаагийн алба хаагчдыг шагнажээ
0
0
0
0
0
0