Эрүүл Мэндийн сайдын урилгаар ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн Яаралтай тусламж хариуцсан ахлах мэргэжилтэн Шон Касей, яаралтай тусламжийн ложистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жан Эрик Ларсен нар болон Норвегийн яаралтай тусламжийн баг ажиллаж байна. Тус баг нь 3 хоногийн сургалтыг эмнэлгийн яаралтай тусламжийн баг байгуулах стратеги төлөвлөлтийн чиглэлээр хийсэн билээ.
Энэхүү багийг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед өөрийн улсад төдийгүй гадаадын бусад улсад илгээн ажиллуулах хэмжээнд бэлтгэх зорилготой бөгөөд Монгол улсыг ДЭМБ дэмжлэгээр яаралтай тусламжийн баг байгуулах эхний 5 улсын жагсаалтад оруулснаа энэхүү сургалтын үед мэдээллээ. Энэхбүү баг нь эрүүл мэндийн салбарын эмч нараас гадна ОБЕГ аврагч нараас бүрдсэн холимог байг байх юм. Сургалтын явцад багийн нэрийг сургалтад оролцогчид ба сургагч багш нар ярилцан монголоор ГЭР буюу англиар GER ( Global Emergency Response ) англи үгийн товчлол байхаар шийдсэн байна.
Манай улсын хувьд ДЭМБ-ын яаралтай тусламжийн бүсийн сургалтын төвийг Монгол Улсад байгуулах хүсэлтийг тавиад байгаа бөгөөд ДЭМБ-ын зүгээс Монгол Улсын эмч нарыг энхийг сахиулах цэргийн багт дэлхийн олон улсад амжилттай ажиллаж байгаа туршлага, цаашид сургагч багш нар болон ахих боломжтой, цаг агаарын эрс тэс уур амьсгалтай, орон нутагт олон зуун километр хол газар очиж яаралтай тусламж үзүүлдэг чадавхтай зэрэгт үндэслэн НДББ-ийн мэргэжилтнүүдийг бэлтгэх төвийг байгуулах, монгол эмч нар сургагч багш болж сургалт хийх давуу талтай гэж үзэж байгаа юм. Энэхүү сургалтын үед сургалтад оролцсон манай эмч мэргэжилтнүүдийн ур чадварыг өндрөөр үнэлж байгаагаа сургагч багш нар хэлж байлаа.

Өнөөдөр олон улсын яаралтай тусламжийн багуудын үүсэл, чиг хандлага, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед ажилладаг журам, дайчлан ажиллах төлөвлөгөө, багийн үйл ажиллагааны стандартууд, ложистик зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэхүү сургалтад мөн ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, Гэмтэл Согогийн Үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон лавлагаа шатны эмнэлгийн удирдлагууд болон яаралтай тусламжийн эмч нар оролцлоо. Мөн 10 сарын эхээр Армян улсад болох ДЭМБ яаралтай тусламжийн глобаль уулзалтад Монголоос 3 хүн оролцохоор боллоо. Энэхүү уулзалтаар улс орнуудын гамшиг ниймийн эрүүл мэндийн яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах асуудлыг хэлэлцэх юм.
ЭМЯ-наас гамшиг нийгмийн ноцтой байдлын үед ажиллах яаралтай тусламжийн багийг байгуулахаар боллоо
4 жил /2022-09-26 04:20:51 GMT+8/
9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа
1636
2 долоо хоног
470 гаруй сая төгрөг 330 суманд хандивласан эмч дуучин Б.Хангал ""Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан" цолоор энгэрээ мялаалаа
2229
4 долоо хоног
Ц.Магалжав: Энэ жилийн наадмаар хурц арслан Н.Өсөхбаяр, улсын гарди М.Бадарч нар барилдахгүй
2289
1 сар
Н.Учрал: ТӨК-иуд дээр жаахан хөдөлгөөн хийхээр “Засгийг чинь огцруулна шүү“ гэж дарамтлаад байдаг
2605
1 сар
О.Хонгор: Иргэний хяналт хэдий чинээ сайн байна, төдий чинээ иргэдийн төлсөн татвар хяналттай байна
3749
1 сар
Ж.Золжаргал: Х.Нямбаатарыг нийслэлийн төсвийн сонсголд урьсан ч ирэх хүмүүсийн жагсаалтад нэр нь байгаагүй
3607
2 сар
З.Мэндсайхан: Улсын төсвийн алдагдал 1 их наяд төгрөг байхад нийслэлийн төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрсэн
3483
2 сар
Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нэг гарын үсгээ 50 сая төгрөг хүртэл үнэлдэг гэв
4957
2 сар
Ж.Баярмаа: Монголын дундаж давхарга буюу цалин авдаг 1 сая иргэн өрийн дарамтанд ороод эмзэг бүлэг рүү шилжихэд бэлэн болсон байна
4597
2 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
79905
24
9 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
74335
8
9 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд