Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Оффшор бүсэд байршсан мөнгөн хөрөнгийг эргүүлэн татах боломжууд” сэдэвт сургалт хэлэлцүүлэг боллоо. Оффшор бүст байгаа Монгол Улсын иргэний нэр дээрх дансыг шалгаж, тогтоох, аль байршилд байгааг нь тогтоох нь чухал байдаг юм байна. Энэ талаар АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн Эрүүгийн гэмт хэрэг, эрүүгийн шүүхийн профессор ноён Никос Пассас “Иргэний нийгмийн байгууллагууд энэ асуудлын талаар тодорхой хэлэлцээр хийж байгаа нь тодорхой үр дүнтэй ажил гэж бодож байна.
Мөнгө хаана нуугдсан, хаана байгааг нь тодорхойлох ёстой. Гэхдээ энэ бол маш олон дамжлага дамжиж явдаг учраас хүндрэлтэй байдаг. Өөрийнхөө хөрөнгө орлогоос хэт их давсан өмч хөрөнгийг гадаадад эзэмшдэг, нуудаг гэсэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өгсөн мэдээлэлтэй байгаа. Тиймээс цаашид мөнгө, эд хөрөнгө нь аль бүст нуугдсан байгаа вэ гэдгийг тодорхойлж чадвал энэ асуудалтай тэмцэх боломж гарна” гэлээ.
Түүнчлэн аливаа улс орон оффшор бүст байгаа мөнгийг олж тогтоосон тохиолдолд , тухайн мөнгө нь төрийн өндөр албан тушаал тасралтгүй хашиж байсан хүн байгаад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурдаагүй, өөрийнх нь хөрөнгийн хэмжээнээс давсан бол энэ мөнгө нь төрийн мөнгө гэдгийг нь батлах ёстой. Хэрэв баталж чадвал Монгол Улс энэ мөнгийг нь авах эрх нь нээгддэг зарчим бусад улс оронд байдаг аж.
АТГ-аас 17 тэрбум төгрөг оффшор бүст байдаг гэдэг тоо хэлдэг олон улсын байгууллагаас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 31 их наяд төгрөг магадлалтай гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс энэ их оффшор мөнгөний эх үүсвэр нь хаанаас, хэн гэдэг хүний нэр дээр байна вэ гэдгийг АТГ шалгаж, тогтоох боломжтой юм байна. Түүнээс гадна оффшортой тэмцэхэд тухайн улсын иргэний нийгмийн байгууллагууд болон иргэдийн оролцоо, дэмжлэг маш чухал гэдгийг оролцогчид онцолсон юм.
0
0
0
0
0
1