УПЕГ-аас Д.Гантулга гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтээ хаврын чуулган эхлэхээс өмнө УИХ-д хүргүүлсэн билээ. Гэвч өнөөг хүртэл прокурорын хүсэлт нь цэц дээр унасан УИХ-ын тухай хуулийн 6.9-р хэсэгт үндэслэгдсэн гэх шалтгаанаар хуулийн гацаанд ороод байгаа.
Уг асуудлыг УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж, УИХ-ын тухай хуулийн 6.9-р заалтыг дагаж унасан заалтуудыг сэргээх замаар хэлэлцэх шийдэлд хүрээд буй. Энэ дагуу УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан холбогдох хуульд өөрчлөлт оруулах хүсэлтээ Засгийн газарт хүргүүлсэн байна.
0
0
0
0
0
0