Баянгол дүүрэг, Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх 1 км авто замыг өргөтгөл, шинэчлэлийн ажлыг дуусгаж, замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. Тус замыг Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны чулуун замаар Орбит, Үйлдвэрчний эвлэлийн гудамжтай холбож байгаа юм.
Шинэчлэлийн хүрээнд хуучин 2 эгнээ байсан авто замын зорчих хэсгийг тус бүр 9 метрийн өргөнтэй 3 эгнээ бүхий 2 урсгалтай болгон өргөтгөж, замын 2 талаар явган хүний зам, дугуйн замыг шинээр барьж, борооны ус зайлуулах шугам, тэмдэг, тэмдэглэгээ хийх ажлыг “Наранбулаг Хан” ХХК гэрээт хугацаандаа дуусгажээ.
Гэмтлийн эмнэлгийн уулзвар хүртэлх замыг нээв
0
0
0
0
0
0