Өнгөрсөн тавдугаар сард "Оюуны Ундраа" цогцолбор сургууль үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож тус сургуулийн 3333 сурагч төв талбайд Төрийн шагналт зохиолч Д.Пүрэвдоржийн "Тусгаар тогтнол" шүлгийг нэгэн зэрэг уншсан билээ. Энэхүү арга хэмжээтэй төстэй нэгэн үйл явдал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. "Хобби" сургуулийн сурагчид цаасан пирамид өрж Монгол Улсын төрийн далбааг бүтээлээ. Тэд энэхүү арга хэмжээгээ Гиннессийн амжилтад бүртгүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сурагчид цаасан пирамидаар төрийн далбаа бүтээлээ
0
0
0
0
0
0