Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Эл хугацаанд зөрчил бүртгэгдэх тоо хэмжээ нэмэгдэж тэр дундаа 7-30 хоног баривчлах шүүхийн шийдвэр өсчээ. Өнгөрсөн жилтэй харьцуулахад баривчлагдсан хүний тоо 2.1 хувиар өссөн байна. Харин торгуулсан хүний тоо 33.5 хувиар нэмэгдсэн байна. Нэг талаасаа баривчлах шийдвэр их өссөн нь хөнгөн хэмжээний гэмт хэргийг үйлдэл дээр нь хууль сахиулах байгууллага арга хэмжээ авч чадаж байгааг харуулж байгаа аж. Энэ нь хууль сахиж мөрдөх соёл нэвтрэхэд үр дүнтэй аж. Шинэ хуулиас зөрчигдөж буй нийтлэг зөрчил нь замын хөдөлгөөн, гэр бүлийн хүчирхийлэл, танхайн гэмт хэрэг, хулгайн зөрчил хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
7-30 хоног баривчлах шүүхийн шийдвэр өсчээ
0
0
0
0
0
0