- 11.00 цагт СХД-ийн 67-р сургуульд Смарт ангийн нээлт болно. Иж бүрэн төнөг төхөөрөмжтэй смарт анги нь сурагчдын мэдээлэл зүйн хичээл болон бусад хэрэглээг бүрэн хангах юм.
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна
- Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгож, ирээдүйгээ төлөвлөх вэ сэдвээр "Цөм сургалт судалгааны төв"-өөс мэдээлэл хийнэ.
- Жеймс Стюартын "Дифференциал, Интеграл тоолол" номын анх удаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Монгол хэл дээр хэвлэн гаргалаа. Тус номын нээлт 14.00 цагт МУИС-ийн номын сангийн байранд болно.
- 10.30 цагаас БЗД, Токиогийн гудамж, Дарь-Эхийн гудамжны уулзварын зүүн талд “Явган хүнд зориулсан гүүрэн гарц”-ын нээлт болно. Нээлтэд хотын удирдлагууд оролцоно.