Монгол бөхийн өргөөнд Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан энэ ням гаригт (X.22-нд) болно. Улсын цолтнуудаасаа хамгийн их хувь эзэлдэг цолны барилдаан 11 дэх жилдээ болох гэж байна. Энэ удаагийн барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах бөгөөд МҮБХ-ны "Улсын цолтнуудын барилдах идэвхийг нэмэгдүүлэх" шинэ дүрэм тус барилдаанд үйлчилж эхэлнэ. Тиймээс энэ барилдаанд улсын өндөр цолтой болон шинэ цолтон олноор зодоглож магадгүй.
Ням гарагт бөхийн өргөөнд Начин цолны хүндэтгэлийн барилдаан болно
0
0
0
0
0
0