Сүүлийн үед цахим залилангийн хэргийн гаралт нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердан “Мөнгө зээлээч” хэмээн бусдыг залилах гэсэн тохиолдол өнгөрсөн долоо хоногт мөн бүртгэгджээ.
“Алдар” спорт хорооны дарга, Дархан аварга Г.Өсөхбаярын фэйсбүүк хаягийг хакердан, МҮОХ-ны нарийн бичиг асан Ж.Отгонцагаанаас мөнгө зээлэхийг завдсан байна. Ингэхдээ аваргыг гадаадад яваа мэтээр ойлгуулж, дүүд нь мөнгө хэрэг болсон тул түр зээлэхийг хүсчээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллага нягтлан шалгаж байгаа бөгөөд иргэдийн цахим хаягаар мөнгө гуйж байгаа тохиолдолд тухайн эзэн рүү нь залгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
0
0
0
0
0
1