МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намын нэр хүнд унагаж, Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэм зөрчсөн үйлдэл нь МАХН-ын гишүүнээс хасагдсанд тооцох үндэслэл бүрдүүлж байгаа гэлээ.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын эсрэг ажилласан хэмээв. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг бүх ард иргэдэд хувьцаа болгох саналыг эсэргүүцсэн, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг өмгөөлөн хамгаалж, бусдын гар хөл болдог зэрэг үндэслэлүүд нь намын гишүүн байх ёс зүйг зөрчиж байгаа гэдгийг хэллээ.
Түүнчлэн МАХН-ын хуульч Л.Мөнхсайхан, намын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням нар УИХ-ын гишүүн О.Баасанхүү намын Бага чуулган, намын их хурлыг хуралдуулахыг бусдад уриалж, хуурамч, намын бус гишүүдийн гарын үсгийг цуглуулсан зэрэг олон үйлдэл гаргаж байгаа" хэмээсэн юм.
0
0
0
0
0
0